Бор-Өндөр цогцолбор сургуулийн 12 дугаар ангийн сурагчдад 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр шүүхийн тухай ойлголт, хэрэг хүлээн авахаас шийдвэрлэх хүртэлх процесс ажиллагаа, шүүх хуралдааны явцын талаар мэдээлэл өгч, шүүхийн байрны зохион байгуулалт, шүүх хуралдааны танхим, шүүхийн орчин, нөхцөлтэй танилцуулж, шүүхийн байгууллагын талаар цахим болон бусад хэлбэрээр мэдээлэл авах боломж, шүүхийн үйл ажиллагаа, шүүхээр үйлчлүүлж буй иргэдийн ая тух хэрхэн хангагдсан талаар танилцуулсан бөгөөд сурагчдын сонирхсон асуултад хариулт өгч, цаашид шүүхийн тамгын газар, Ерөнхий боловсролын сургуультай хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцож ирээдүй болсон хүүхэд багачуудыг гэмт хэрэг, зөрчилд өртөхгүй байх, хүний эрх, хүүхдийн эрх, мөн хүүхдийн үүрэг хариуцлагын талаар нөлөөллийн ажлыг хамтран хэрэгжүүлэхээр тохиролцлоо.
Мөн сурагчдын дунд танин мэдэхүйн “АХА” тэмцээнийг зохион байгуулж, шалгарсан 3 сурагчдад дурсгалын зүйл гардуулж, дурсгалын зураг татуулав. Шүүхийн үйл ажиллагаатай танилцсан төгсөх ангийн сурагчдадаа цаашдын сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар
ルイヴィトン ロエベ セリーヌ ディオール ヴァンクリーフ ステラマッカートニー クロムハーツ メゾンマルジェラ バレンシアガ グッチ ノースフェイス ロレックスwww.ndzkb.com