Завхан аймаг дахь шүүхийн тамгын газрын https://court.za.gov.mn/ цахим хуудсыг хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн шинэчлээд байна.

 

Шүүхийн цахим хуудсыг шинэчилж, Чатбот үйлчилгээг нэвтрүүллээ

 

      Энэхүү шинэчлэлийг хийснээр шүүхийн өдөр тутмын үйл ажиллагааны мэдээллийг компьютер болон гар утаснаас хаанаас ч авахаас гадна аль шүүхэд хандахаа мэдэхгүй байгаа иргэдэд хөтөч болж хэнд хандах, ямар төрлийн мэдээлэл авах, аль шүүхэд хандахыг нь зөвлөхийн зэрэгцээ шүүхэд өргөдөл, гомдол, нэхэмжлэл гаргахад хэдэн төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлөхийг тооцоолох, шүүхийн тамгын газарт цахимаар өргөдөл гомдол гаргах, хүссэн мэдээллээ хайж олох, мэдээллээ төрөлжүүлэн харах зэрэг боломжтой болж байгаа.

 

 

       Цахим хуудасны шинэчлэлийн нэг онцлог зүйл нь Чат-Бот үйлчилгээг нэвтрүүлсэн явдал юм. Чатботоос холбоо барих утасны дугаарууд, хэнд хэрхэн хандах, нэхэмжлэлийн загварууд, шүүхээс авах үйлчилгээний талаарх мэдээллийг авахаас гадна админтай зурвасаар харилцаж хүссэн мэдээллээ тодруулах боломжтой үйлчилгээ юм.

  

Завхан аймаг дахь шүүхийн тамгын газар