Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 62 дугаар зүйлд зааснаар 2022-2023 онд шүүх хуралдаанд оролцохоор сонгогдсон шүүхийн иргэдийн төлөөлөгч нарт зориулсан ээлжит сургалтыг 2023 оны 6 сарын 07-ны өдөр хийж танхимаар 5, цахимаар 6, нийт 11 иргэдийн төлөөлөгчийг хамрууллаа.

 

Шүүхийн иргэдийн төлөөлөгч нарт сургалт зохион байгууллаа  

 

      Сургалтыг Монгол Улсын Үндсэн хууль, Шүүхийн тухай хууль, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг сонгох, тангараг өргөх журам, Шүүхийн иргэдийн төлөөлөгчид хөлс болон албан томилолт замын зардал олгох журмын хүрээнд явуулж, анхан шатны бүрэлдэхүүнтэй шүүх хуралдаанд оролцохоор сонгогдсон иргэдийн төлөөлөгчийн эрх, үүрэг, дүгнэлт хэрхэн гаргах, шүүх хуралдаанд оролцоход юуг анхаарвал зохих талаарх мэдээллийг олголоо.

  

Завхан аймаг дахь шүүхийн тамгын газар