Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/45 дугаар тушаалаар баталсан “Нээлттэй шүүх” өдөрлөгийг зохион байгуулах чиглэлийн хүрээнд Завхан аймгийн Улиастай сумын Жавхлант цогцолбор сургууль, Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн ахлах ангийн 43 сурагчдад Шүүхийн тухай ойлголт, эрүү, иргэн, захиргааны хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны процесс, шүүх хуралдааны танхимыг танилцуулж мэдээлэл хүргэлээ.
Сурагчдын асуусан асуултад хариулт өгч, шүүхийн үйл ажиллагааны талаар асуумж бөглүүлж, саналыг авлаа.