Нийгэм, эрүүл мэнд үндэсний төвийн Иргэдийн хэрэглээний боловсролын төвийн сургагч багш Н.Мягмарсүрэнг шүүхийн тамгын газраас урьж нийт шүүгч ажилтнуудад ажил амьдралын тэнцвэрийн талаар сургалт мэдээллийг хүргэлээ.

 

       Сургалтыг “Ажлын байран дахь эрүүл зөв хооллолт, амьдралын зөв дадал зуршил, хамт олны дотоод харилцаа, уур амьсгал зэрэг сэдвүүдийн хүрээнд явуулж, шүүгч, ажилтнуудаас хүний биеийн тэнцвэрт байдлын талаар сорил авч харилцан яриа өрнүүллээ.

 

“Ажил амьдралын тэнцвэр” сургалтад шүүгч, ажилтнууд хамрагдлаа

 

        Амжилтад хүрэхэд юуг анхаарах, амжилтын нууц, эрүүл зөв хооллолт болон биеийнхээ хүчиллэг, шүлтлэг байдлын тэнцвэрийг хэрхэн хадгалах талаар энгийн ойлгомжтой зөвлөгөө мэдээллийг хүргэж ярилцлаа.

 

Завхан аймаг дахь Шүүхийн тамгын газар