Булган аймгийн Булган суманд үйл ажиллагаагаа явуулж буй Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад шүүхийн үйл ажиллагааг сурталчилах хүрээнд Булган аймаг дахь Шүүхийн Тамгын газрын үйл ажиллагаа болон тус шүүхийн шүүн таслах ажиллагааны онцлогийг ахлах ангийн сурагчдад таниулах, тэдэнд сурталчилах ажлыг Монголын Шүүгчдийн холбооны Булган аймаг дахь салбар зөвлөлтэй хамтран зохион байгуулж байна.


  

 

      Тус үйл ажиллагаанд Шүүхийн Тамгын газрын дарга П.Хишигдаваа, Шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга Г.Ангирмаа нар шүүхийн үйл ажиллагааг танилцуулж, Булган аймаг дахь ЗХАШ-ны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхжаргал, Булган аймаг дахь СДЭХАШ-ны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Энэрэл, Булган аймаг дахьルイヴィトン スーパーコピー バッグ СДИХАШ-ны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг нар шүүн таслах ажиллагааны онцлог, сурагчдын сонирхсон асуусан асуултад нээлттэй хариулж, харилцан яриаг өрнүүлж байна. Мөн сурагчдад шүүх хуралдааны танхимууд, хүүхдийн өрөө, угтах хэсэг зэрэг шүүхийн байрыг танилцууллаа.

 

   

Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах баг