Тамгын газрын албан хаагчид хуралдан Ёс зүйн дэд хорооны гишүүдээ сонгож сонгогдсон гишүүд анхны хуралдаанаа хийлээ. Ёс зүйн дэд хорооны сонгогдсон гишүүд анхны хуралдаанаараа дарга, нарийн бичгийн даргаа сонгож, хуралдааны дэгээ тогтоож, цаашид хийж гүйцэтгэх ажлууд болон зохион байгуулах сургалт, соён гэгээрүүлэх нөлөөллийн ажлын төлөвлөгөөгөө гаргав.
Ёс зүйн дэд хороо анхны ажлаа Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулиар шүүхийн захиргааны ажилтнууддаа мэдээлэл хийж, ажилтнууд бие биедээ сэтгэлийн хадгаламж үлдээх, хамт олны эерэг уур амьсгалыг нэмэгдүүлэх зорилгоор “БАЯРЛАЛАА, УУЧЛААРАЙ” захидал солилцох ажлуудыг хийж эхлүүлэхээр боллоо.
“Ёс зүйтэй, мэргэшсэн төрийн албан хаагч байхыг бид зорино”
Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн Тамгын газар