Шүүхийн захиргааны ажилтнуудад Мэдээлэл технологийн мэргэжилтэн Б.Батжавхлан нь “Ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх нь” сэдвээр, сургалтыг зохион байгууллаа. 2023 оны 09 дүгээр сарын 15, 16-ны өдөр Монголын шүүхийн захиргааны ажилтны холбооны уулзалт, хэлэлцүүлэгт тус шүүхийн салбар хорооны менежер А.Оюун-Эрдэнэ хамрагдаж, уулзалт хэлэлцүүлгийн талаарх мэдээллийг гишүүдэд өгч, www.members.shuukh.mn вэб сайтыг танилцуулж, Монголын шүүхийн захиргааны ажилтны холбооны дүрэмд оруулах саналыг сонслоо.