Шүүхийн ерөнхий зөвлөлийн 30 жилийн ойг угтан шүүхийн тамгын газраас өрнүүлсэн "Бүтээлч ажил” аяны хүрээнд иргэдийг шүүхээр үйлчлүүлэх, боломжийг бүрдүүлэхэд анхаарч зам, талбайн хүртээмжийг сайжруулах, нэмэгдүүлэх зэрэг бүтээн байгуулалтын ажил явагдаж байна.
Шүүхийн захиргааны болон прокурорын байгууллагын ажилтнуудтай хамтран автомашины замыг өргөтгөх, засварлах, явган хүний зам, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан зам барих ажилд идэвх санаачилгатай оролцож байна.