Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүх нь 2023.09.12, 13-ны өдрүүдэд шүүхийн үйл ажиллагааг сурталчлах, иргэдэд хүрч үйлчлэх зорилгоор харъяа сумд болох Дархан, Баянмөнх сумдад нүүдэллэн ажиллалаа. Дээрх хугацаанд иргэдээс нэхэмжлэл, өргөдөл хүлээн авч, газар дээр нь шүүхийн үйлчилгээг үзүүлж хэргийн оролцогч, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны оролцогчдыг дуудах зэрэг хуульд заасан холбогдох ажиллагаануудыг хийж гүйцэтгэв.

 

    

 

           Мөн 2023.09.12-ны өдөр Баянмөнх суманд, 2023.09.13-ны өдөр Дархан суманд “Нээлттэй хаалганы өдөрлөг” хийж шүүхийн үйл ажиллагааг сурталчлах, шүүхийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, “Шүүхэд мэдүүлэх эрх”, “Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа”, өөрийн шүүхийн хийсэн “Иргэн таны явуулын хөтөч” гарын авлага, номыг сурталчлах, тараах ажлыг хийж гүйцэтгэсэн байна.

 

 

ШҮҮХИЙН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ

ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ БАГ