Орхон аймаг дахь шүүхийн тамгын газар, Орхон аймгийн Засаг даргын тамгын газрын нийгмийн бодлогын хэлтэстэй хамтран “ГЭР” төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Уг төслийн хүрээнд бүлгийн сэтгэл зүйн зөвлөгөөгөөр дамжуулан сэтгэл хөдлөл, мэдрэмжээ илэрхийлэх боломжийг олгож, ажлын байрны стрессыг бууруулах, ажлын байран дахь уур, амьсгалыг сайжруулах, хувь хүний сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих, сэтгэл зүйн мэдлэг боловсролыг нэмэгдүүлэх зорилгоор шүүгч, шүүхийн захиргааны ажилчдын дунд СЭТГЭЛ ЗҮЙН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТ, НӨЛӨӨЛЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ үе шаттайгаар зохион байгуулж байгаа бөгөөд 2023.09.08-ны өдөр шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарт сэтгэл зүйн бүлгийн уулзалт, зөвлөгөөнийг зохион байгууллаа.

 

  

 

         Бүлгийн уулзалт, зөвлөгөөнд хамрагдсан шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар өөрийн бодол мэдрэмжээ бусадтай хуваалцаж ярилцав.

 

ОРХОН АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР