Шүүхийн үйлчилгээг иргэдэд шуурхай, хүртээмжтэй хүргэх зорилгоор “Шүүхийн мэдээлэл” жишиг самбарыг бэлтгэж шүүхийн үйлчилгээний хэсэгт байршууллаа. Тус мэдээллийн самбарт иргэдэд цэгцтэй мэдлэг олгоход дөхөм байх үүднээс Эрүү, Иргэн, Захиргааны хэргийн шүүх, Шүүхийн тамгын газар, шүүх дэхь Эвлэрүүлэн зуучлалаас шинээр батлагдсан хуульд нийцүүлэн боловсруулсан гарын авлага, боршур зэргийг байршуулж иргэдэд хүргэж байна.

 

 

         Мөн үүний зэрэгцээ шүүхийн мэдээлэл авах эх сурвалж болох байгууллагын цахим хуудас, эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем, шүүхийн шийдвэрийн цахим сан, холбоо барих утас зэрэг мэдээлэл авах боломжийг бүрдүүлсэн. Цаашид алслагдсан сумдын иргэдэд дээрх хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхийг зорьж, сумдын Засаг даргын Тамгын газартай хамтран ажиллахаар төлөвлөж байна.

 

Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газар
Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах баг