Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 оны 07 дугаар сарын 07-ний өдрийн 88 дугаар зарлигаар Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр Баттулгын Номин томилогдлоо. Тус шүүхээс 2023 оны 07 дугаар сарын 18-ний өдөр “Монгол Улсын шүүхийн шүүгчийн тангараг өргөх журамд” заасны дагуу шүүгчийн тангараг өргөх ёслолыг зохион байгууллаа.
Шүүгчийн тангараг өргөх ёслолын ажиллагааг тус шүүхийн Тамгын газрын дарга Б.Бат-Амгалан удирдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж сонордуулан шүүгч тангараг өргөснөөр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар шүүгч Б.Номингийн бүрэн эрх нь эхэлж байна.
Уг ёслолын ажиллагаанд шүүгчийн гэр бүл, Дархан-Уул аймгийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтан, Дархан-Уул аймгийн Прокурорын газрын төлөөлөл, Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З. Тунгалагмаа нар шинэхэн шүүгчид баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.