Говьсүмбэр аймаг дахь шүүхийн Тамгын газраас шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд ил тод мэдээллэх зорилгоор “Шүүхийн мэдээлэл”-ийн самбарыг шинээр хийж, байршууллаа.

 

      Самбараас шүүхтэй холбогдох утас, цахим хаяг, шүүхийн шийдвэрийн цахим сан, шүүх хуралдааны явцыг мэдээлэх цахим систем, АТГ-тай холбогдох утас зэргийг хүлээн авах боломжтой. Мөн нь өдөр, шөнийн аль ч  тохиолдолд холбогдох сувгуудыг харж болохуйц шийдлийг бүрдүүлэв.

 

  

 

Мэдээлэл бэлтгэсэн: Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Р.Мөнхбат