Шүүхийн үйлчилгээний хүртээмжийг дээшлүүлэх, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх хуульд заасан журмыг хэрэгжүүлэх зорилгоор Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа, шүүгчийн туслах Х.Адилмаа, жолооч Н.Бямбабаатар нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Хөвсгөл аймгийн Түнэл, Чандмань-Өндөр, Цагаан-Үүр сумдад томилолтоор ажилалаа.

 

  

 

       Ажиллах хугацаанд өөрийн санаачилгаар болон хэргийн оролцогчийн хүсэлтийг шийдвэрлэхээр дээрх сумдын Засаг даргын Тамгын газрын архивт хадгалагдаж байгаа архивын баримтуудад үзлэг хийж, тэмдэглэл үйлдэн хуулбарлаж авах, холбогдох хүмүүсээс тайлбар, мэдүүлэг авах зэрэг ажиллагааг хийлээ.

  

  

 

Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газар
Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах баг