Хөвсгөл аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүх, шүүхийн тамгын газрын үйл ажиллагааг сурталчлах, тайлбарлан таниулах, сум орон нутагт хүрч үйлчлэх зорилгоор Хөвсгөл аймгийн Их-Уул, Тариалан, Эрдэнэбулган сумдад 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс 16-ны өдрүүдэд ажиллаж, тухайн сумдын төрийн албан хаагч, иргэдэд зориулсан “Нээлттэй шүүх” өдөрлөгийг зохион байгууллаа.
Өдөрлөгт оролцсон дээрх сумдын нийт 157 иргэн, төрийн албан хаагчдад
1. Шүүхийн тухай ойлголт, эрхэм зорилго,
2. Шүүхүүд, шүүхийн тамгын газрын бүтэц, орон тоо, хүний нөөц
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн процесс ажиллагаа
4. Шүүн таслах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тоон үзүүлэлт
5. Шүүхийн мэдээлэл авах эх сурвалжууд
6. Шүүхийн байр, орчин нөхцөл, шүүх хуралдааны танхим зэрэг сэдвүүдээр мэдээлэл өгч, брошур, гарын авлага тараалаа.
Мөн мэдээлэл авахыг хүссэн иргэдэд шүүхийн үйл ажиллагаа болон эвлэрүүлэн зуучлал, шүүхийн иргэдийн төлөөлөгчийн талаар мэдээлэл өгч, шүүхийн үйл ажиллагааны талаар асуумж бөглүүлэх ажлыг зохион байгуулсан бөгөөд асуумж бөглүүлэхдээ хөндлөнгийн ямар нэгэн нөлөөлөлгүй, хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг бүрдүүлсэн юм.
Түүнчлэн өдөрлөг зохион байгуулах үеэр шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд ИЭЗ маргаантай 29, ГБЭЗ маргаантай 2, нийт 31 өргөдөл хүлээн авч, 26 өргөдлийг тухай бүр амжилттай шийдвэрлэн эвлэрлийн гэрээ байгуулан ажиллалаа.
ХӨВСГӨЛ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ БАГ