Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/45 дугаар тушаалаар баталсан "Нээлттэй шүүх" өдөрлөгийн удирдамж, төлөвлөгөө, хөтөлбөрийн дагуу МУИС-ийн харъяа Ховд аймаг дахь салбар сургуулийн эрх зүйн ангийн 1, 2-р курсын оюутнуудад 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Ховд аймгийн шүүхийн байгууллагатай танилцуулах арга хэмжээг зохион байгууллаа. 

 

  

 

     Удирдамжийн дагуу Ховд аймаг дахь шүүхийн тамгын газрын дарга Д.Даваасүрэн шүүхийн байрны зохион байгуулалт, шүүх хуралдааны танхим, шүүхийн орчин, нөхцөлтэй танилцуулж, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах С.Цэрэннадмид Үндсэн хууль, шүүхэд хэрэг материал хүлээн авч, шийдвэрлэж буй хууль, эрх зүйн зохицуулалтын талаар, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Моодойн Мянганбаяр “Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн талаар, Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Ц.Энхтуяа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн талаар, Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн туслах А.Раднаабазар Эвлэрүүлэн зуучлалын үйл ажиллагааны талаар мэдлэг, мэдээлэл олгож, оюутнуудын сонирхсон асуултанд хариулж, санал солилцсон бөгөөд оюутнуудар шүүхийн талаар сэтгэл ханамжийн судалгаа бөглүүлэн авч, шүүхийн байгууллагын талаар цахим болон бусад хэлбэрээр мэдээлэл авах боломжийг тайлбарлан өглөө.

  

 

Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газар