Өвөрхангай аймгийн Засаг даргын тамгын газар, аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс Авлигатай тэмцэх газар, Аймгийн шүүх, Прокурорын байгууллагатай хамтран “Авлига, албан тушаалын гэмт хэрэг, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх” сургалт арга хэмжээг зохион байгууллаа.
Сургалтад Арвайхээр сумын хүрээнд танхимаар, хөдөөгийн 18 сумын хэмжээнд цахимаар явагдаж байгаагаараа онцлог бөгөөд төрийн байгууллагын удирдах албан тушаалтан, албан хаагч нийт 300 гаруй хүн хамрагдсан байна.
Шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга З.Сүхбаяр нь “Авлига, албан тушаалын гэмт хэрэг, зөрчил түүнээс урьдчилан сэргийлэхэд анхаарах асуудал” сэдвээр илтгэл тавьж оролцсон болно.