Баян-Өлгий аймаг дахь шүүхийн Тамгын газрын Шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга М.Ерлан Хүний эрхийн Үндэсний Комиссын тус аймаг дахь референттэй хамтран 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Алтанцөгц суманд, 5 дугаар сарын 23-ны өдөр Улаанхус, Цэнгэл сумдад тус тус ажиллаж, иргэд, төрийн албан хаагчидтай уулзаж, сургалт зохион байгууллаа.

 

    

 

 Шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн 2022 онд шийдвэрлэсэн хэргүүдийн статистик мэдээг танилцуулах, сумдаас сонгогдсон шүүхийн Иргэдийн төлөөлөгч нарт иргэдийн төлөөлөгчөөр оролцохын ач холбогдлын талаар сургалт зохион байгуулах, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн ач холбогдлын талаар иргэдэд таниулах, олон нийтэд сурталчлах зорилгоор 180 гаруй иргэнд ийнхүү мэдээлэл хүргэлээ.

 

      Мөн Хүний эрхийн Үндэсний Комиссын тус аймаг дахь референт Л.Уранчимэг хүний эрхийн чиглэлээр иргэдэд сургалт зохион байгуулж, мэдээлэл өглөө. 

 

  

 

       Энэ үеэр иргэдийн сонирхсон асуултад хариулж, шүүх дэх Эвлэрүүлэн зуучлалын үйл ажиллагаа, хууль эрх зүйн зохицуулалтын талаар танилцуулга хийсэн байна.

 

 

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР