Цагдаагийн ерөнхий газраас баруун 5 аймгийн Цагдаагийн газрын 48 албан хаагчийг хамруулсан “Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй” сэдэвт сургалтыг Баян-Өлгий аймагт 2022 оны 5 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Энэ үеэр Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек “Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлийг шалган шийдвэрлэхэд анхаарах асуудал”, “Баян-Өлгий аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр болон зарим аймгуудад шийдвэрлэгдсэн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зөрчлийн хэргийн статистик судалгаанд хийсэн дүн шинжилгээ”, “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зөрчлийн болон эрүүгийн хэргийг зүйлчлэхэд анхаарах асуудал, шүүхийн практик” сэдвээр хичээл заав.
Уг сургалт нь гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчил, дуудлага мэдээлэл шалган шийдвэрлэх эрх бүхий албан хаагчдын эрх зүйн мэдлэг, чадварыг дээшлүүлэх зорилготой.
Баян-Өлгий аймаг дахь шүүхийн Тамгын газар