Шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, ил тод хүргэх, шүүхийн үйл ажиллагааны талаар олон нийтийн саналыг авах үүднээс Шүүхийн тамгын газрын дарга Б.Амартүвшин Хөвсгөл аймгийн “Дэлгэрмөрөн” цогцолбор сургуулийн төгсөх ангийн сурагч нартай уулзалт хийж, Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхүүдийн бодлого, үйл ажиллагааны онцлогийг таниулах зорилгоор мэдээлэл өгөв.

 

  

 

      Уулзалтад тус сургуулийн төгсөх ангийн 50 гаруй сурагчид оролцож өөрсдийн сонирхсон асуултын хүрээнд хариулт авч, харилцан ярилцлаа.

 

       Мөн уулзалтын үеэр шүүхийн үйл ажиллагааны талаар асуумж бөглүүлэх ажлыг зохион байгуулж, асуумж бөглүүлэхдээ хөндлөнгийн ямар нэгэн нөлөөлөлгүй, хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг бүрдүүлж ажилалаа.

 

  

Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газар
Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах баг