Шүүхийн Тамгын газрын 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө болон Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/45 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан удирдамжийн хүрээнд Хэнтий аймаг дахь шүүхийн Тамгын газраас 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Хэрлэн сумын иргэдэд "Нээлттэй шүүх" өдөрлөгийг зохион байгууллаа.
Тус өдөрлөгөөр шүүхийн үйл ажиллагаа онцлог, бүтэц, зохион байгуулалтын талаар болон шүүхийн эвлэрүүлэн зуучлалд хэрхэн хандах асуудлаар мэдээлэл өгч ажиллалаа. Уг арга хэмжээг Хуульчдын холбооны Хэнтий аймаг дахь салбар зөвлөлтэй хамтран зохион байгуулав.