Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/45 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан удирдамжийн дагуу Орхон аймаг дахь шүүхийн Тамгын газраас 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр “Нээлттэй шүүх” өдөрлөгийг зохион байгууллаа.

 


 

       Тус өдөрлөгт Орхон аймгийн Ерөнхий боловсролын сургуулиудын 11, 12 дугаар ангийн сурагчид оролцож, уг арга хэмжээний хүрээнд шүүхийн Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дуламсүрэн сурагчдад шүүхийн тухай ойлголт, шүүхийн бүтэц зохион байгуулалт, Орхон аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүх, шүүхийн тамгын газрын товч танилцуулгыг хүргэж, шүүгчийн туслах Э.Булгантамир, мэдээлэл технологийн мэргэжилтэн Б.Анхдаваа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бадмааравдан, Б.Сувд-Эрдэнэ нар сурагчдын санал бодлыг сонсож, шүүхийн байр, шүүхийн орчин нөхцөлийг танилцууллаа.

 

 

       Өдөрлөгийн үеэр Орхон аймгийн Ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд зарлагдсан "ШҮҮХ МИНИЙ НҮДЭЭР" эссэ бичлэгийн уралдааны ялагчдыг тодруулж өргөмжлөл, мөнгөн шагнал гардууллаа. Тэргүүн байранд Орхон аймгийн 13-р сургуулийн 11Б ангийн сурагч Ч. Хулангоо, дэд байранд Орхон аймгийн Лаборатори 8-р сургуулийн 10б ангийн сурагч Х.Номин тодорлоо.

 

  

 

 

ОРХОН АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР