Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх байгуулагдсаны 60 жилийн ойг тохиолдуулан Төвийн бүсийн шүүхүүдийн 4 төрөлт спортын тэмцээн 2023 оны 06 дугаар сарын 9, 10-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.

 

       Энэхүү тэмцээнд Орхон, Булган, Сэлэнгэ, Сэлэнгэ-Хөтөл, Сэлэнгэ-Зүүнхараа, Дархан-Уул аймгуудын шүүхүүдийн  баг тамирчид дартс, ширээний теннис, гар бөмбөг, сагсан бөмбөг гэсэн спортын 4 төрлөөр ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдөв.


        Дартс төрөлд Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Алтангадас 1-р байр, Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газрын үйлчилгээний хэлтсийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бадмааравдан 2-р байр, ширээний теннис төрөлд Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газрын үйлчилгээний хэлтсийн шүүгчийн туслах Д.Оюунбилэг 2-р байр, сагсан бөмбөгийн төрөлд Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газрын эрэгтэй, эмэгтэй багууд тус бүр 1-р байр, гар бөмбөгийн төрөлд Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газрын эмэгтэй баг 3-р байр тус тус эзэллээ.

 

 

           Спортын тэмцээнд багийн нийлбэр дүнгээр Орхон аймгийн шүүхийн баг тамирчид тэргүүн байр эзэлж шилжин явах цомын эзэд боллоо.

 

ОРХОН АЙМАГ ДАХЬ ШҮҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР