Жил бүрийн  сарын 14-ний өдрийг "Цусны донорын дэлхийн өдөр" болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. 2004 оноос эхлэн дэлхий нийтээр жил бүрийн энэ өдрийг бусдад амьдрал бэлэглэгч цусны доноруудын ариун үйлсийг сурталчлах, тэдэнд талархал илэрхийлэх, олон нийтэд алдаршуулах, урьд өмнө цусаа өгч байгаагүй залуусыг цусны донорын үйлсэд татан оролцуулах, байнгын доноруудыг идэвхжүүлэх зорилгоор "Цусны донорын өдөр" болгон тэмдэглэж ирсэн байна.

 


 

          “Цусны донорын өдөр”-ийг тохиолдуулан Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газрын хамт олон БОЭТ-ийн Цусны салбар төвтэй хамтран явуулын цус хандивлах арга хэмжээг зохион байгууллаа.

 

 


          Монгол Улсынхаа цусны нөөцийг бүрдүүлэх, эрдэнэт хүний амь насыг аврах найдвар нь болсон ЦУС ХАНДИВЛАХ ҮЙЛСТ сайн дураараа донорын эгнээнд нэгдэж цусаа бэлэглэсэн албан хаагчиддаа талархлаа.

 

ОРХОН АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР