Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/45 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан удирдамжийн дагуу Сүхбаатар аймаг дахь шүүхийн Тамгын газраас 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр “Нээлттэй шүүх” өдөрлөгийг зохион байгууллаа.
Тус өдөрлөгт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Лаборатори 1 дүгэр бүрэн дунд сургуулийн 11, 12 дугаар ангийн сурагчид оролцож, шүүхийн Тамгын газрын дарга Ц.Ганхуяг шүүхийн тухай ойлголт, шүүхийн бүтэц зохион байгуулалт, Сүхбаатар аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүх, шүүхийн тамгын газрын товч танилцуулгыг тайлбарлав. Мөн шүүхийн Эвлэрүүлэн зуучлагч Д.Эрдэнэцэцэг шүүхийн байр, шүүхийн орчин нөхцөлтэй танилцууллаа.