"НЭЭЛТТЭЙ ШҮҮХ" арга хэмжээг 2023 оны 6 дугаар сарын 6-ны өдөр зохион байгуулж, Сайхан сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн төгсөх ангийн сурагчид оролцлоо. Сурагчдад шүүхийн мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Д.Наранцэцэг шүүхийн хөгжил, бүтэц орон тоо, үйл ажиллагааны талаарх мэдээллийг өгч, цаашид эрх зүйч мэргэжлийг сонгон суралцахыг төлөвлөж байгаа сурагчдын сонирхсон асуултад хариу өглөө.
Мөн тус шүүхийн мэдээлэл технологийн мэргэжилтэн Х.Батболд шүүх хуралдааны танхимаас шүүхийн хуралдааныг дэлгэцээр дамжуулан үзэх боломжтой талаар тайлбарлаж, шүүхийн үйлчилгээний талаарх мэдээллийг өгч шүүхийн байр болон шүүх хуралдааны танхимыг танилцуулав.
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Тамгын газар