“Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан бага нас болон өсвөр насны хүүхдүүдийн санаа бодлыг хуваалцах, тэдний авъяас чадварыг хөгжүүлэх зорилгоор “Бор-Өндөр Цогцолбор” сургууль болон “Их Ирээдүй” сургуулийн сурагч нарын дунд насны ангиллаар гар зургийн уралдааныг 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс 05 дугаар сарын 31-ний өдрийн хооронд зохион байгуулж, 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Соёлын төвийн талбайд шагналыг гардуулав. Гар зургийн уралдаанд нийт 23 материал ирүүлсэн бөгөөд үүнээс дараах хүүхдүүд амжилттай сайн оролцлоо. Үүнд:

  • “Их Ирээдүй” сургуулийн 4а ангийн сурагч С.Ялгуун 1-р байр
  • Бор-Өндөр Цогцолбор сургуулийн 1б ангийн сурагч Б.Оюухай 1-р байр
  • “Их Ирээдүй” сургуулийн 4а ангийн сурагч Э.Номин 2-р байр
  • Бор-Өндөр Цогцолбор сургуулийн 4г ангийн сурагч С.Ану-Үжин 2-р байр
  • “Их Ирээдүй” сургуулийн 3а ангийн сурагч З.Энхжин /3-р байр/ нар нь амжилттай оролцож, өргөмжлөл мөнгөн шагналаар шагнууллаа.

  

 

    

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх