Орхон аймгийн төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл болсон 300 гаруй залуус оролцсон залуучуудын хөгжлийн зөвлөлийн чуулган зохион байгуулагдлаа. Энэхүү чуулган нь байгууллага бүрд залуучуудын хөгжлийн зөвлөл байгуулах, салбар бүрийн төлөөлөл болсон залуучуудын дуу хоолойг сонсон идэвхжүүлэх, тулгамдаж байгаа асуудлыг олж харах, тэдний санал санаачилгыг дэмжих зорилготой бөгөөд тус шүүхийн тамгын газрын төлөөлөл бүхий албан хаагчид оролцлоо.

 

  

 

         Чуулганд "Өөрийгөө бүтээ" сэдэвт сургалтыг Эртэч монгол хөтөлбөрийн сургагч багш Б.Төмөр-Очир явуулсан бол ЗХЗ-ийн дүрмийн танилцуулгыг залуучуудын ордны арга зүйч Ц.Уянга явуулж, хүүхдийн ордны бүжгийн дугуйлангийн сурагч Д.Урантуяа хүслийн биелгээ бүжгээрээ мэнд хүргэлээ.

 

 

ОРХОН АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР