Монгол Улсын шүүхийн захиргааны төв байгууллага-Шүүхийн ерөнхий зөвлөлийн 30 жил, Эвлэрүүлэн зуучлалын 10 жилийн ойг тохиолдуулан шүүхийн Тамгын газраас хуулийн байгууллагуудын дунд спортын 3 төрөлт тэмцээнийг 2023 оны тавдугаар сарын 27-нд зохион байгууллаа.

  

 

        Тэмцээнд Шүүхийн байгууллага, Прокурорын газар, Цагдаагийн хэлтэс, 435 дугаар хаалттай хорих анги, Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн албан хаагчид оролцлоо.

 

Тэмцээний нийлбэр дүнгээр:

1-р байр Сайхан сумын сум дундын цагдаагийн хэлтэс

2-р байр Сайхан сумын Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр анги

3-р байр 435 дугаар хаалттай хорих анги тус тус шалгарлаа.

 

Тэмцээнд идэвхтэй оролцсон байгууллага хамт олон, баг тамирчдад спортын улам их амжилт хүсье.

 

     Тэмцээний үйл ажиллагаанд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын засаг дарга Б.Мөнхболд, байгууллагуудын удирдах албан тушаалтнууд оролцож, соёлын ордын Морин хуурч н.Батжаргал, Сайхансумын 2 дугаар сургуулийн Б.Жавзандулам багштай 4а ангийн "Галт шувуу” хамтлагийн бүжигчид мэндчилгээ дэвшүүлэв.

 

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн тамгын газар