Багануур дүүргийн “Оюуны Эрин” цогцолбор сургуулийн ахлах ангийн сурагчид 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр шүүхийн үйл ажиллагаа, байр танхимтай танилцлаа.
Багануур дүүргийн шүүхийн Тамгын газрын дарга Б.Эрдэнэбаяр шүүхийн зохион байгуулалт, чиг үүргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Мөн шүүхийн үйл ажиллагаа, онцлогтой холбоотой эрхийн акт хураангуй, сургуулиудын 14 хоног “School judge” арга хэмжээ болон хуралдааны танхим, зохион байгуулалт, сонголтын талаар хүүхдүүдийн сонирхсон асуултуудад дэлгэрэнгүй хариулав.