Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлөөс дэвшүүлсэн "Иргэн төвтэй шүүхийн үйлчилгээг төлөвшүүлэх" зорилтын хүрээнд ШЕЗ-ийн түүхт 30 жилийн ойг тохиолдуулан, Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас шүүхийн захиргааны албан хаагчдын дунд "Шилдэг илтгэл шалгаруулах уралдаан" зохион байгууллаа.
Уралдаанд 24 албан хаагч оролцож, төрийн захиргааны албан хаагчдаас тэргүүн байранд Шүүгчийн туслах О.Ням-Адъяагийн "Шүүх хуралдааны хойшлолт, шалтгаан" сэдэвт илтгэл, дэд байранд Шүүгчийн туслах Д.Төгс-Эрдэнийн "Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах журам" сэдэвт илтгэл, гутгаар байранд Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Б.Гантуяагийн "Байгууллагын харилцааны хандлага ба сэтгэл ханамж" сэдэвт илтгэл, төрийн үйлчилгээний албан хаагчдаас тэргүүн байранд Эвлэрүүлэн зуучлагчийн туслах А.Раднаабазарын "АНУ-ын шүүхийн танилцуулга" сэдэвт илтгэл, дэд байранд жолооч Э.Амарсанаагийн "Эрүүл мэнд" сэдэвт илтгэл, гутгаар байранд архив бичиг хэргийн эрхлэгч Л.Мөнхцоожийн "Би хүүхдэддээ хамгийн сайн сайхныг хүсдэг" сэдэвт илтгэлүүд тус тус шалгарлаа.
Шалгарсан албан хаагчдад "Талархал", "Шилдэг илтгэгч" цом, мөнгөн шагналаар шагналаа. Тамгын газрын даргын тушаалаар "Шилдэг илтгэгч"-ийн "Тэргүүн байр" 200.0 мянган, "Дэд байр" 100.0 мянган, "Гутгаар байр" 50.0 төгрөгийн мөнгөн шагналаар урамшуулж, шагналыг гардуулж, баяр хүргэлээ.