Завхан аймаг дахь шүүхийн Тамгын газрын даргын 2023 оны тавдугаар сарын 18-ны өдөр баталсан удирдамжийн дагуу мөн сарын 22-24-ний өдрүүдэд шүүгчийн туслах Д.Бат-Отгон, эвлэрүүлэн зуучлагч Б.Нинжбадгар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Алтанзул нар Сонгино, Сантмаргаз, Цэцэн-Уул сумдад ажиллалаа.
Тус сумдын иргэд, төрийн албан хаагчдад шүүхийн үйл ажиллагаа, шүүхэд мэдүүлэх эрх, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны ач холбогдол, мөн шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэдэд холбогдох сургалт, мэдээллийг хийж гарын авлага, боршур тараав. Мөн иргэдэд холбогдох 9 маргаанд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулж амжилттай шийдвэрлэлээ. Мөн шүүгчийн туслах Д.Бат-Отгон ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хэргийн 12 гэрчийг асуух ажлыг гүйцэтгэлээ.
Сургалт, мэдээллийн дараа иргэдийн асуусан асуултад хариулт өгч, иргэдээс шүүхээр үйлчлүүлж байсан болон үйлчлүүлж байгаагүй гэсэн 2 төрлийн санал асуулгаар судалгааг 79 иргэнээс авлаа. Мөн “Завхан аймаг дахь шүүхийн тамгын газар” пейж хуудсыг иргэдэд танилцуулж холбогдох мэдээллийг хялбар аргаар авах боломжтой талаар танилцуулав.