Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас шүүхийн өргөтгөлийн байрны шүүхийн шүүх хуралдааны танхимыг шаардлага хангасан шүүх хуралдааны тоног төхөөрөмжөөр хангах ажлыг зохион байгууллаа. ШЕЗ-өөс олгосон техник хэрэгслийг суурилуулснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуралдааны танхимын тоог нэгээр нэмэгдүүлж, нийтдээ шүүх хуралдааны 3 танхимтай болж буй юм.
Улмаар шүүх хуралдааны танхимын хүрэлцээгүйгээс шүүх хуралдаан хойшлох, давхцал багасах, товлогдсон хугацаандаа шүүх хуралдаан зохион байгуулагдах зэргээр шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны орчин нөхцөл дээшилж, шүүгч, ажилтнуудын ажлын зохион байгуулалт оновчтой болох зэрэг ач холбогдолтой ажил боллоо.