Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газар, аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газрууд хамтран 2023 оны тавдугаар сарын 5-ны өдөр шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, хамгаалах чиглэлээр дадлага сургуулилтыг амжилттай зохион байгууллаа.

 

    

 

        Сургуулилтын зорилго нь гал түймэр, онцгой нөхцөл байдал үүссэн үед гамшгийн бэлэн байдлын түвшинг дээшлүүлж, шүүгч, ажилчид, алба хаагч нарын бэлэн байдлын мэдээлэл, мэдлэгийг нэмэгдүүлэх, хамтран ажиллах арга барилыг эзэмшүүлэхэд чиглэгдлээ.

 

    

 

        Шүүхийн байр, түүний орчимд гал түймэр гарах үед ажиллах дадлага сургуулилтын хүрээнд гал түймрийн осол аюул, гал унтраах ажиллагаа зэрэг танхимын сургалт орохоос гадна гал түймэр унтраах тактик сургалтыг явуулж, галд өртсөн, тусгаарлагдсан шүүгч, ажилтнуудыг хэрхэн аврах болон галын хорыг хэрхэн ашиглаж, үүссэн гал түймрийг хэрхэн унтраах, хязгаарлах зэрэг үзүүлэн, дадлага сургуулилтыг хийж, шүүгч, шүүхийн захиргааны албан хаагчид, онцгой байдал, цагдаагийн бие бүрэлдэхүүн хамрагдаж, шүүхийн гамшгийн бэлэн байдлын түвшинг дээшлүүлж ажиллав.

    

 

Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газар