Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 30 жилийн ойг угтсан арга хэмжээний хүрээнд тус шүүхийн Тамгын газраас “Бүтээлч ажлын төлөвлөгөө” гарган ажиллаж байгаа билээ. Бүтээлч ажлын төлөвлөгөөнд тусгагдсанаар шүүхийн захиргааны ажилтнуудын дунд ажил, мэргэжлийн уралдааныг зохион байгууллаа. Энэхүү уралдааны зорилго нь Шүүхийн захиргааны ажилтны мэдлэг ур чадвар, хөрвөн ажиллах чадварыг дээшлүүлэх юм.
Уг уралдаанд шүүгчийн туслахуудын дунд тест ажиллах, эрх зүйн баримт бичиг боловсруулах, хууль зүйн дүгнэлт хийх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарын дунд тест ажиллах, эссе /шүүхийн цахимжилт/ бичих, 10 хурууны программ шивэх гэсэн төрөл үе шатуудтай явагдаж дүнгээ гаргалаа.
Нийлбэр дүнгээр шүүгчийн туслах Т.Дэжидсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мандуул нар тус тус “Тэргүүн” байр эзэллээ.
ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР