Завхан аймгийн Тосонцэнгэл сумын 100 жилийн ой, Шүүх, Прокурорын байгууллага байгуулагдсаны 60 жилийн ойн хүрээнд жил бүр уламжлал болгон төрийн тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд зохион байгуулдаг"ТУСГАЙ АЛБА” тэмцээнийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Шүүх, Прокурорын байгууллага хамтран зохион байгууллаа.

 

  

 

      Тэмцээнд Сум дундын шүүх, Прокурорын газар, Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, ШШГХ, ЗДТГ, Холбоо, Нисэх буудлын баг тамирчид спортын 8 төрлөөр хоёр өдрийн турш эрч хүч, амжилт дүүрэн оролцлоо.

 

  

 

      Энэ жилийн "ТУСГАЙ АЛБА” тэмцээнд шинээрхөл бөмбөг болон марафон гүйлтийг зохион байгуулав.

 

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх