"Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр"-ийг угтан 2023.05.12-ны өдөр Сархиа уулын энгэрт мод тарьлаа. Мод тарих үйл ажиллагаанд оролцсон шүүгч, ажилчид та бүхэндээ баярлалаа. Бидний мод тарих усалгаа, хар шороо зэргийг Аймгийн БОАЖГ хариуцан хамтран ажиллалаа.

 

  

 

           Орхон аймаг нь 2023 онд төр, хувийн хэвшил, иргэдийн оролцоотой 11 байршилд 4.7 сая мод тарьж, ургуулахаар төлөвлөсөн байх бөгөөд, амралтын өдрүүдэд иргэд та бүхэн гэр бүл, найз нөхдөөрөө Баян-Өндөр уулын Хүрэнбулагийн ам дахь Гэр бүлийн цэцэрлэгт хүрээлэн, Тарлан толгойд мод тарих боломжтой юм байна.

 

 

ОРХОН АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР