Шүүхийн захиргааны ажилтнуудын ажлын ур чадвар болон өөрийгөө илэрхийлэх ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор ур чадварын уралдааныг тамгын газрын даргын баталсан удирдамжийн хүрээнд 2023 оны тавдугаар сарын 10-ны өдөр зохион байгууллаа.

 

  

 

      Ур чадварын уралдааныг “Мэдлэг шалгах сорил”, “Ур чадвар шалгах буюу асуудал шийдвэрлэх”, “Илтгэх чадвар буюу ярилцлага” гэсэн 3 үе шатаар холбогдох хууль тогтоомж, ёс зүйн болон Шүүхийн ерөнхий зөвлөлөөс баталсан дүрэм журмын хүрээнд явууллаа.

 

 

      Уралдаанд 3 үе шатын нийлбэр дүнгээр тэргүүн байранд шүүгчийн туслах Д.Ганчимэг, дэд байранд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Алтанзул, гутгаар байранд Эвлэрүүлэн зуучлагч Б.Нинжбадгар нар тус тус шалгарлаа.

  

 

Завхан аймаг дахь Шүүхийн тамгын газар