Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Дэнсмаа Тэмүүжин цогцолбор сургуулийн долдугаар ангийн сурагчдад “Хүний эрх хүүхдийн эрхээс” сэдэвт сургалтыг 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдөр зохион байгууллаа. Сургалтаар хүүхдийн эрхийн талаар болон үүрэг хариуцлага, үе тэнгийнхний ялгаварлан гадуурхалт, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насны хязгаарын талаар тайлбарлаж харилцан ярилцсан үр дүнтэй сургалт боллоо.

 

  

 

Хэнтий аймаг дахь шүүхийн Тамгын газар