Баян-Өлгий аймаг дахь шүүхийн Тамгын газраас гаргасан хүсэлтийн дагуу Хүний эрхийн Үндэсний Комиссын тус аймаг дахь ахлах шинжээч Л.Уранчимэг “Хөдөлмөрийн хүрээний дарамт, хүчирхийлэл хүний эрхийн зөрчил болох нь” сэдвээр сургалтыг 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр зохион байгууллаа. 

 

 

       Сургалтад шүүхийн Тамгын газрын ажилтнууд бүрэн хамрагдаж, сонирхсон асуулт асууж, санал солилцсон байна.

 

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР