Монгол Улсад Өмгөөллийн байгууллага үүсч хөгжсөний 95 жилийн ойн хүрээнд МӨХ-ны Архангай аймаг дахь зөвлөлөөс Архангай аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэстэй хамтран Архангай аймагт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллагуудын дунд зохион байгуулсан "Хүний эрхийн тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам" сэдэвт илтгэлийн уралдаан 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгууллагдлаа.

 

Тус илтгэлийн уралдаанд шүүгчийн туслах Г.Цэрэндэжид амжилттай оролцож дэд байранд шалгарлаа.

 

 

АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР