Тамгын газрын дэргэдэх “Ёс зүйн зөвлөл”-өөс 2023 оны тавдугаар сарын 01-ний өдөр Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Мөнх-Эрдэнийг урьж, өглөөний уулзалт, ярилцлагыг зохион байгууллаа.
Энэхүү уулзалтаар шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Х.Наранцацрал “Захиргааны хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”-аар, шүүгч Ө.Мөнх-Эрдэнэ Улсын дээд шүүхийн “2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 18, 19 дүгээр тогтоол”-ыг тус тус шүүхийн захиргааны ажилтнуудад тайлбарлан, санал солилцлоо.
ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР