Дархан-Уул аймгийн Төрийн албаны салбар зөвлөлөөс шүүхийн Тамгын газрын 2023 оны сургалтын төлөвлөгөөний дагуу 2023 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдөр “Төрийн албан хаагчдын хөдөлмөрийн харилцаа, эрх зүйн зохицуулалт”, “Төрийн албан хаагчид ногдуулах хууль зүйн хариуцлага”, “Сонгон шалгаруулалтын журам” сэдвээр сургалт зохион байгууллаа. Сургалтад тус шүүхийн тамгын газрын дарга, шүүхийн захиргааны ажилтнууд хамрагдав.
ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР