Шүүхийн ерөнхий зөвлөлийн 30 жилийн ойг угтаж, мөн Хэнтий аймаг 2023 оныг хүүхдийн эрхийг хамгаалах жил болгосонтой холбогдуулан шүүхийн үйл ажиллагааг иргэдэд хүргэх ,шүүхэд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх зорилгоор Хэрлэн сумын Ерөнхий боловсролын 4 сургууль, Полетехник коллежийн нийгмийн ажилтнууд, сэтгэл зүйч нарт сургалт зохион байгууллаа.

 

 

         Шүүхийн үйл ажиллагаа, шүүхийн барилга, шүүх хуралдааны танхим, шүүхээр үйлчлүүлж буй иргэдийн ая тух хэрхэн хангагдсан талаар танилцуулж, цаашид шүүхийн тамгын газар, Ерөнхий боловсролын сургуулиудтай хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцож ирээдүй болсон хүүхэд багачуудыг гэмт хэрэг, зөрчилд өртөхгүй байх, хүний эрх, хүүхдийн эрх мөн хүүхдийн үүрэг хариуцлагын талаар  соён гэгээрүүлэх, нөлөөллийн ажлыг хамтран хэрэгжүүлэхээр тохиролцлоо.

 

  

 

Хэнтий аймаг дахь шүүхийн Тамгын газар