Монголын хуульчдын холбооноос жил бүр зохион байгуулдаг “Хуульчийн про боно” өдөрлөгийг уламжлал ёсоор 05 дугаар сарын 01-ний өдөр Хэнтий аймгийн Спортын төв ордонд зохион байгууллаа. Өдөрлөгт Хэнтий аймгийн Шүүх, Монголын хуульчдын холбооны Хэнтий аймаг дахь салбар, Хэнтий аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Хэнтий аймгийн Прокурор, Хэнтий аймгийн Цагдаагийн газар, Хууль зүйн туслалцааны төв, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Хэнтий аймаг дахь Хүний эрхийн комисс зэрэг байгууллагууд оролцов.
Хэнтий аймаг дахь шүүхийн Тамгын газраас иргэдэд анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагаа, иргэний ажиллаж байсан байдлаа тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, зээлийн төлбөр гаргуулах, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны нөхөх олговор гаргуулах зэрэг маргааны төрлүүдээр нэхэмжлэлийг шүүхэд хэрхэн гаргах, бүрдүүлэх баримт, шүүхийн архивын үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, гарын авлага, танилцуулга, тараах хуудас зэргийг тараан мэдээллээр ханган ажиллалаа.
Хэнтий аймаг дахь шүүхийн Тамгын газар