Монголын Хуульчдын холбоо нь гишүүн хуульчдынхаа сайн дурын оролцоо, идэвх санаачилгад тулгуурлан нийтийн тусын тулд болоод нийгмийн эмзэг хэсгийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг үнэ төлбөргүйгээр төлөөлөн хамгаалах, хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх, иргэдийн эрх зүйн боловсролыг дэмжих, хууль тогтоомжийг боловсронгуй болгохтой холбоотой үйл ажиллагааг тогтмол хэрэгжүүлдэг бөгөөд Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн тушаалаар жил бүрийн тавдугаар сарын 01-ний өдрийг “ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ӨДӨР” болгон зарлаж, Монгол орон даяар тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэний дагуу Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүх нь Өмгөөлөгчдийн холбооны салбар зөвлөл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч, Нотариатч, Бор-Өндөр сумын ЗДТГ-ын Хууль зүйн эрх зүйн мэргэжилтэнтэй хамтран Хуульчдын “ХУУЛЬЧИЙН ПРО БОНО-2023” өдөрлөгийг 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Бор-Өндөр сумын Соёлын төвд амжилттай зохион байгууллаа.
Өдөрлөгийн үеэр тус шүүхээс анхан шатны шүүхийн үйл ажиллагааг танилцуулж, шүүхийн төрөлжсөн архивын үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх, танилцуулга, гарын авлага тараах, иргэдэд шүүхийн мэдээлэл лавлагааг танилцуулах, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаар сурталчлан таниулах, шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх, үүргийн талаар мэдээлэл хийх, шүүхэд хандах, мэдүүлэх эрхийн талаар зөвлөгөө өгөх зэрэг ажлыг хийж гүйцэтгэлээ.
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум сундын шүүхийн Тамгын газар