Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх нь 2023 оны дөрөвдүгээр сарын 26, 27-ны өдрүүдэд шүүхийн үйл ажиллагааг сурталчлах, иргэдэд хүрч үйлчлэх зорилгоор харьяа сумд болох Дархан, Баянмөнх сумдад нүүдэллэн ажиллалаа.

 

   

 

       Нүүдэллэн ажиллах үеэр шүүх сурталчлах өдөрлөгийг зохион байгуулж, Хэнтий аймгийн Дархан, Баянмөнх сумдын Засаг даргын тамгын газар, иргэний танхим, Соёлын төвд тус тус иргэдийг цуглуулж, Ерөнхий шүүгч М.Энхмандах тус шүүхийн 2023 оны шүүн таслах ажлын тайланг танилцуулан, Эвлэрүүлэн зуучлагч П.Амаржаргал “Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны журам”, “Гэрлэгчдийг эвлэрүүлэх ажиллагаа”, болон “Мөнгөн зээлийн үйл ажиллагааны тухай хууль” сэдвүүдээр, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн А.Оюун-Эрдэнэ “Зөрчлийн тухай хууль”, “Иргэдийн төлөөлөгчийн оролцоо” зэрэг сэдвүүдээр тус тус сургалт хийж, иргэдэд мэдээлэл өглөө.

 

    

 

        Иргэдээс нэхэмжлэл, өргөдөл хүлээн авч, газар дээр нь шүүхийн үйлчилгээг хүргэн, хэргийн оролцогч, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны оролцогчдыг дуудах зэрэг хуульд заасан холбогдох ажиллагаануудыг хийж гүйцэтгэв.

 

          Мөн 2023 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдөр Дархан сумд, 28-ны өдөр Баянмөнх суманд “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулж, шүүхийн үйл ажиллагааг сурталчлах, шүүхийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор тус сумын иргэд, сумын тамгын газрын мэргэжилтнүүд, багийн засаг дарга нарт “Шүүхэд мэдүүлэх эрх”, “Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа”, “Цахим зөвлөх”-ийг хэрэглэх талаар, өөрийн шүүхийн хийсэн “Иргэн таны явуулын хөтөч” гарын авлага, номыг сурталчлах, тараалаа.

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум сундын шүүхийн Тамгын газар