Архангай аймаг дахь шүүхийн Тамгын газрын дэргэдэх шүүхийн захиргааны ажилтны ёс зөвлөлөөс шүүхийн захиргааны ажилтны ёс зүйн хэм хэмжээг сахиулах, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор "Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, түүнд тавих ёс зүйн шаардлага” сэдвээр ёс зүйн зөвлөлийн гишүүн Т.Хоролцэцэг, "Шүүхийн захиргааны ажилтны ёс зүй” сэдвээр ёс зүйн зөвлөлийн гишүүн А.Батхишиг нар удирдан нийт шүүхийн захиргааны ажилтнуудад зориулсан сургалтыг 2023 оны 04 сарын 27-ны өдөр зохион байгууллаа.
Уг сургалтаар Төрийн албан хаагчийн ёс зүйн хэмжээ, түүнд тавих ёс зүйн шаардлага, хүлээлгэх хариуцлага, шүүхийн захиргааны ажилтны ерөнхий болон мэргэжлийн ёс зүйн шаардлага, ёс зүйн зөрчлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх зэрэг асуудлыг хөндөж ярилцав.