Шүүхийн Тамгын газраас шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд таниулах, иргэдийн санаа бодлыг судлах зорилгоор сургалт, мэдээллийн арга хэмжээг төлөвлөн, орон нутгийн аж ахуйн нэгж байгууллагуудад ажиллаж байна.
Сургалтын төлөвлөгөөний дагуу дөрөвдүгээр сарын 7-14-ний өдрүүдэд Шүүхийн үйл ажиллагааг сурталчлах, эрх ашиг нь хөндөгдсөн иргэд Шүүхийн орчноос хүссэн мэдээллээ өөрөө олж авах боломж нөхцлийн талаар болон шүүх дэх Эвлэрүүлэн зуучлалын талаар мэдээлэл хүргэлээ.
Мөн байгууллагуудаас ирүүлсэн хүсэлтийн дагуу тус шүүхийн сургалтын багийн гишүүдээс Хөдөлмөрийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Төрийн албан хаагчийн ёс зүй, Авлигын эсрэг хуулиудаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 425 дугаар нээлттэй хорих анги, Онцгой байдлын газар, “Энхтусдэм” өрхийн эмнэлэг, Цахилгаан дамжуулах газар, БЗӨБ-н Цахилгаан түгээх станц, Төмөр замын Цахилгаан түгээх станц гэсэн байгууллагуудад шүүхийн Тамгын газрын дарга Д.Сувдаа, Зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Д.Эрдэнэжаргал, шүүгчийн туслах Б.Чанцалдулам, Э.Бат-Оргил нар нь сургалт зохион байгууллаа.
Мэдээлэл бэлтгэсэн: Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Ж.Хонгорзул